Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилтнуудад олгох эхний ээлжийн 1 сая төгрөгийг эрүүл мэндийн байгууллагууд руу шилжүүлж эхэллээ"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 оны Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр халдварын улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилтнуудад нэг удаа хоёр сая төгрөг олгохоор болсон.

Ингэхдээ долоо, наймдугаар сард хувааж олгох тухай Эрүүл мэндийн сайд мэдээлж байв.

Тэгвэл төсвийн эхний санхүүжилтээс эмч нарт олгох нэг сая төгрөгийг эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлж эхэлжээ.

Энэ тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн яамны зүгээс цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй төрийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа дэмжих зорилгоор 2021 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж урамшууллын зардлыг батлуулсан бөгөөд тус бүр 1 сая төгрөг олгохоор шийдвэрлэн төсвийн хуваарийн дагуу эхний санхүүжилтээс эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлж эхлээд байна.

Цар тахлын эсрэг, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө үндсэн тусламж үйлчилгээгээ алдагдуулалгүй ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууддаа талархал дахин илэрхийлье" хэмээн фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хуудастаа бичжээ.

Коронавируст халдварын улаан бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын 13,016 хүн байгаа аж.