Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сургууль, цэцэрлэг болон авто замын засварыг наймдугаар сарын 20-25-ны дотор дуусгах үүрэг болгов

ikon.mn
2021 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар таван чиглэлд 20 төрлийн үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өгчээ.

  • Хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн захиалагчийн хяналтыг сайжруулж,  барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг талбайд тогтмол ажиллуулахыг үүрэг болгов.
  • 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд авто замын засвар болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 25-ны дотор дуусгаж, авто замын хөдөлгөөний зорчих хэсгийг жигдрүүлж ажиллах, нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын бодис, давс нөөцлөхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газарт даалгалаа.
  • Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар, стандартад тогтмол хяналт тавих, нөөц бүрдүүлэх ажлуудыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын ажлуудыг наймдугаар сарын 20-ны дотор дуусгахаас гадна хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, “School police” ажиллуулах бэлтгэл хангахыг холбогдох албаныханд даалгав.
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын авто замын тэмдэг, тэмдэглэгээг засварлах, шинэчлэх, хурд сааруулагчийг стандартын дагуу байршуулахыг үүрэг болгожээ.