Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Орныхоо чанарыг шалгасан Израйлийн тамирчид Токио 2020 наадмыг зохион байгуулагчдаас уучлал гуйжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Токио 2020 зуны олимпын наадамд оролцож буй Израйлийн бэйсболын баг тамирчид олимпын хотхоны орны чанарыг шалгаж байгаа дүрс бичлэг хэд хоногийн өмнө сошиал сүлжээнд тарсан юм.

Тамирчдын орыг бараг бүхэлд нь хатуу цаасаар бүтээсэн нь тэднийг ийм туршилт хийхэд хүргэжээ.

Коронавирусийн халдвар дамжихаас сэргийлэхийн тулд сэкс хийх боломжгүй ийм нэг удаагийн орыг тамирчдад зориулж бүтээсэн байх гэсэн таамаг яриа гараад байгаа.

Харин олимпыг зохион байгуулагчид үүнийг байгаль орчинд ээлтэй, дахин боловсруулах боломжтой шийдэл гэж тайлбарласан юм. Хэдийгээр хатуу цаасаар бүтээсэн ч 200 кг-ийн даацтай гэж зохион байгуулагч тал мэдээлжээ.

Израйлийн тамирчид уг орны даацыг шалгахын тулд олуулаа дээр нь үсэрч туршиж байгаагаа сошиал сүлжээнд хуваалцсан юм.

Гэвч тамирчдын энэ үйлдэл зохион байгуулагчдыг доромжилсон утгатай гэсэн шүүмжлэл гарсан байна.

Өчигдөр Израйлийн бэйсболын багаас гаргасан мэдэгдэлд “Бид ямар нэг үл хүндлэл харуулахыг хүсээгүй, харин Олимпын хотхоны ор хямд өртөгтэй мөртлөө ямар бат бэх болохыг харуулахыг зорьсон юм. Уг орон дээр бид тухтай унтаж, амарч байгаа. Цаашдын Олимпын наадмуудад ийм сайн шийдлийг ашиглах нь зүйтэй” гэж тайлбарлажээ.

Израйлийн багийн дасгалжуулагч Петер Курц “Тамирчид маань хүүхэд шиг дүрсгүйтсэн байна. Тэд уучлал гуйж, буруу ойлголт төрүүлсэндээ харамсал илэрхийлсэн” гэж хэвлэлд ярьсан юм.

 

Эх сурвалж: Russia Today