Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

БАЙРШИЛ: Өнөөдөр коронавирусийн эсрэг вакцин хийх 19 цэг

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 19 цэг ажиллана.

Эдгээр цэгт 30 багийн 151 эмч, ажилтан ажиллаж, 8,200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 774, II тунд 448 буюу нийт 1,222 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,079,162 иргэн I тунд, 986,198 иргэн II тунд хамрагдаад байгаа юм.

Мөн нийт 2,004 жирэмсэн эх, 12-15 насны 30,318, 16-17 насны 16,043 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7