Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан авто ослын улмаас гэмтсэн иргэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа. Хэргийг мөрдөн шалгаж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг
ЦЕГ

Олон нийтийн сүлжээнд тархсан авто ослын бичлэгийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Уг осол нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 52А байрны урд талд 2021 оны долдугаар сарын 21-ний 03:00 цагийн орчимд гарсан.

19 настай эрэгтэй, “Д” гэгч нь /дээд сургуулийн 2-р курсийн оюутан/ Harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ 18 настай эрэгтэй “С”-ийг мөргөж  биед нь гэмтэл учруулан хэргийн газраас зугтсан хэрэг бүртгэгдсэн. Хохирогч “С” нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа.

Дорнод аймаг дахь Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэв.