Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсад цар тахал эхэлсэн цагаас хойш хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Зуны олимпын наадмыг зохион байгуулж буй Япон улс, нийслэл Токио хотод өчигдөр цар тахал эхэлсэн цагаас хойших хугацааны хамгийн олон Covid-19 халдварын тохиолдол бүртгэгджээ.

Токио хотод сүүлийн нэг хоногт 4,058 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн нь анх удаа 4,000-ын босгыг давсан явдал байв.

Япон улс даяар өчигдөр 12,341 тохиолдол бүртгэгдсэн нь мөн цар тахлын хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 24 цагийн дотор нийтдээ есөн хүн Covid-19 өвчний хүндрэлээр нас барсан байна.

Олимпын наадамд оролцогчдоос халдварын 21 тохиолдол шинээр илэрчээ. Тэдний дунд ганц ч тамирчин байгаагүй байна.

Одоо Токио хот болон түүний ойр орчмын мужуудад наймдугаар сарын сүүлч хүртэл хамгийн өндөр түвшний онц байдлын дэглэм хэрэгжиж байгаа. Баасан гарагт уг дэглэмд Токио орчмын гурван муж, баруун бүсийн Осака мужийг нэмж хамруулах шийдвэрийг Японы засгийн газар гаргасан юм.

Хэдийгээр коронавирусийн халдвар тархалт урьд өмнө үзэгдээгүй хэмжээгээр нэмэгдэж байгаа ч Японы эрх баригчид үүнийг олимпын наадамтай хамааралгүй гэж тайлбарлаж байна. Өчигдөр Токио 2020 наадмын зохион байгуулагчид цар тахлын дүрэм журмыг зөрчиж, Токио хотоор зугаалсан Гүржийн хоёр тамирчныг хөөх шийдвэр гаргаснаа зарласан юм.

 

Эх сурвалж: Associated Press