Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсын буудлагын тамирчин Ц.Анударь 29, О.Гүндэгмаа 38-д жагсаж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Олимпын наадмын эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага өнөөдөр явагдлаа.

Тамирчид өнөөдөр 30 сум буудсан бөгөөд Ц.Анударь 287 оноогоор (93, 98, 96) 29-д, О.Гүндэгмаа 283 оноогоор (95, 95, 93) 38-д бичигдэж байна.

Эхний 30 суманд Сербийн З.Арунович 296 оноогоор тэргүүлсэн бол Грекийн А.Крокаки (294), Болгарын А.Костадинова (293) нар удаалж байгаа6

Тамирчид маргааш түргэн буудлагад 30 сум тавьсны дараа шилдэг найм нь финалд шалгарч цааш өрсөлдөх юм.

Маргааш урьдчилсан шат 08:00 цагаас эхлэх бол финалын буудлага 13:00 цагт эхэлнэ гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.