Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19 өвчний хүндрэлээр нас барсан хүний тоо 802 болов

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн хоногт коронавируст халдварын эндэгдэл зургаагаар нэмэгдлээ.

Тодруулбал, өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын хүндрэлээр 61-80 гаруй насны зургаан хүн нас барсан байна.

Тухайн иргэдийн дөрөв нь уг өвчнөөс гадна архаг суурь өвчин хавсарсан бол хоёр хүн зөвхөн коронавирусийн шалтгаанаар эндсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчилсөн 829 хүн эндээд байна. Үүнээс 802 хүнийг уг өвчний хүндрэлээр эндсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа бол 27 хүнийг бусад шалтгаанаар нас барсан гэж үзэж байгаа юм.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

COVID-19 халдвартай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.