Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчлал хийхээр Тяньжин хотод очжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ГХЯ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр Тяньжин хотод хүрэлцэн очсон байна.

Сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар өнөөдөр үдээс хойш албан ёсны хэлэлцээ хийнэ гэж ГХЯ-наас мэдээллээ.

Тэрбээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар айлчилж буй юм.