Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг болон эрүү шүүлт тулгах гэмт хэрэг өсөв

А.Намуун, iKon.mn
2021 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд 2021 оны хагас жилд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 21.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 23.8 хувиар тус тус буурчээ.

Шүүхээс 6,694 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5,656 хүнд ял шийтгэл оногдуулжээ.

Харин 865 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна. 

ШЕЗ-өгсөн мэдээллээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, эрүү шүүлт тулгах гэмт хэрэг өсчээ.

Тухайлбал анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

  • гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 19 хэргээр буюу 17.3 хувиар, 
  • хүүхдийн эсрэг гэмт хэрэг 4 хэргээр буюу 3 дахин, 
  • эрүү шүүлт тулгах гэмт хэрэг 1 хэргээр буюу 1 дахин өсчээ.

Хулгай, дээрмийн гэмт хэрэг буурчээ

Гэхдээ зарим төрлийн гэмт хэргийн тоо буурчээ. Үүнд:

  • авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 175 хэргээр буюу 32.2 хувиар, 
  • бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 608 хэргээр буюу 19.6 хувиар,
  • хулгайлах гэмт хэрэг 376 хэргээр буюу 39.6 хувиар,  
  • дээрэмдэх гэмт хэрэг 60 хэргээр буюу 42.3 хувиар, 
  • хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 25 хэргээр буюу 11.5 хувиар, 
  • мал хулгайлах гэмт хэрэг 128 хэргээр буюу 52 хувиар буурчээ.