Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Эхний хагас жилийн байдлаар шүүх торгох ялыг түлхүү оноожээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын шүүхийн 2021 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа.

Улсын хэмжээнд 2021 оны хагас жилд шүүхээс торгох ялаар нийт 3,436 хүн, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 873 хүн, хорих ялаар 1,273 хүн, зорчих эрхийг хязгаарлах ялаар 76 хүн тус тус ял шийтгүүлсэн байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан хүний тоо 3.0 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хүний тоо 3.9 хувиар тус тус буурсан бол, торгох ял шийтгүүлсэн хүний тоо 5.5 хувиар өсжээ.

Шүүхээс 3,436 хүнийг нийт 4 тэрбум 489 сая 604 мянга 151 төгрөгийн төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 25.3 хувиар буурсан байна.