Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмтсэний улмаас ОХУ-д саатаад байсан “Аэромонголиа”-ийн агаарын хөлөг маргаашаас хэвийн ажиллагаанд орно

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ГХЯ

"Аэромонголиа" компанийн АЭРБУС-319 агаарын хөлөг хэвийн үйл ажиллагаанд эргэн орсон талаар тус компаниас мэдэгдлээ.

Уг мэдэгдэлд,

"Аэромонголиа компанийн АЭРБУС-319 агаарын хөлөг ОХУ-ын Челябинск ОУНБ дээр Газрын үйл ажиллагааны байгууллагын буруугаас болж түр саатаад байсан боловч 2021 оны долдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн техник үйлчилгээний ажил дуусаж, хэвийн үйл ажиллагаанд эргэн орсныг зорчигч та бүхэндээ мэдэгдэж байна.

Техникийн засвар үйлчилгээг Европын холбооны нисэхийн аюулгүй ажиллагааны байгууллага /EASA/, Монгол улсын ИНЕГ-р зөвшөөрөгдсөн Ural Airlines хийж гүйцэтгэлээ.

Иймд БНТУ-ын Антальяа-д аялж буй зорчигчдыг долдугаар сарын 26-ны 22:00 цагаар /AYT-UBN/ Антальяа-Улаанбаатар чиглэлд нислэг хийхээр төлөвлөж байсан боловч нислэгийн цагт өөрчлөлт орж 27-ний өдрийн 12:00 (орон нутгийн цаг) цагаас Анталья ОУНБ-с хөөрөх болсныг анхаарна уу.

Нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж байгаа явдалд та бүхнээс хүлцэл өчиж байна" гэжээ.

Улаанбаатар-Челябинск-Анталъя чиглэлд нислэг үйлдэж байсан “Аэромонголиа” компанийн А319 агаарын хөлөг 2021 оны долдугаар сарын 19-ний өдөр ОХУ-ын Челябинск нисэх буудалд бууж түлшээ сумлах явцад агаарын хөлгийн зүүн хойд талыг тус нисэх буудлын өөрөө явагч шат мөргөж гэмтэл учруулсны улмаас нислэгийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болоод байв.