Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлд ашиглагдаж буй 125 барилгыг хүчитгэх шаардлагатай"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шадар сайд С.Амарсайхан Барилга, хот байгуулалтын яаманд ажиллалаа. 

Энэ үеэр холбогдох албаныхан улсын хэмжээнд ашиглалтад буй барилгуудад хийсэн үнэлгээний талаар танилцуулав. 

Манай улс 2002 оноос Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрмийг мөрдөж эхэлсэн. 

Нийслэлийн хэмжээнд 8,857 олон нийтийн барилга ашиглагдаж байгаагаас 1,615 нь 2002 оноос өмнө буюу норм батлагдахаас өмнө баригдсан байна. Эдгээр барилгаас 751 барилгад үнэлгээ хийж, паспортжуулжээ. Ингэхэд

  • 96 нь газар хөдлөлтөд тэсвэртэй
  • 125 нь хүчитгэх шаардлагатай бол
  • 430 нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үнэлэгдсэн бөгөөд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр 340 барилгыг нь ашиглахыг хоригложээ.

Харин орон нутагт 8,621 барилга ашиглагдаж байгаагийн 5,828 нь 2002 оноос баригдсан байгаа юм. 

Шууд үзэх: 
https://fb.watch/v/1inVRsT_g/