Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөл аймгийн нутагт 3.5-3.8 магнитудын хүчтэй хоёр удаа газар хөдөлжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөвсгөл аймгийн нутагт өчигдөр хоёр удаа газар хөдөлсөн тухай ОБЕГ-ын мэдээлэлд бүртгэгдсэн байна.

Тодруулбал Галт сумын Хороо багийн  “Адуун ” гэдэг газар 12:00 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол Бүрэнтогтох сумын Тээл багийн “Ялбаганат” гэх газарт орой 17:19 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Сумдын Засаг дарга нарын өгсөн мэдээллээр газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.

Тус аймгийн Ханх сумд 100 гаруй удаагийн газар хөдлөлт болж байгаа бол Галт, Бүрэнтогтох сумд газар хөдөлжээ.

Хүснэгт: Газар хөдлөлтийн хүч ба мэдрэгдэлт

Балл

Тайлбар

Магнитуд

Тайлбар

I

Хөрсний/хэлбэлзэл/ долгион зөвхөн газар хөдлөлтийн багажид тэмдэглэгдэнэ.

2.5

Зөвхөн багажид бичигдэнэ

II

Маш тайван орчинд хүмүүс анзаарна

III

Цөөн тооны хүмүүс чичиргээг мэдэрнэ

3.5

Мэдэгдэм сул газар хөдлөлт

IV

Олонх хүмүүст мэдрэгдэнэ. Цонхны шил доргино

V

Дүүжлээстэй эд зүйл савлаж, унтаж байсан хүмүүс сэрнэ.

VI

Зарим барилга байгууламжид хөнгөн гэмтэл учирч өнгө шавардлагад ан цав үүснэ.

4.5

Мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт

VII

Барилга байгууламжийн өнгөн шавардлагад нь цав үүсэж шавар нь ховхорч унана.