Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр 17:00 цаг хүртэл үнэ төлбөргүйгээр хууль, эрх зүйн мэдээлэл өгөх утасны ЖАГСААЛТ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Хуульчдын холбоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гараг бүрд олон нийтэд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх өдөрлөг зохион байгуулдаг.

Уламжлал ёсоор уг арга хэмжээ өнөөдөр Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн дөрвөн давхарт үргэлжилж байна.

Өдөрлөгт “Сувд партнерс”, “Легал гайд” зэрэг өмгөөллийн нөхөрлөлийн өмгөөлөгч Э.Болорчулуун, Ц.Азжаргал, Д.Отгонбат, Ц.Отгонбаатар нар оролцож иргэдэд иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэрээний эрх зүйтэй холбоотой анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

Иргэд сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гараг бүрд 09:00-17:00 цагт 

  • 75050801,
  • 75050802,
  • 75050803,
  • 75050804 дугаарын утсаар холбогдож  өмгөөлөгчдөөс хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой юм.