Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан-Уул аймагт 160 хүн шинээр халдвар авч, нийт батлагдсан тохиолдол 3,950 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,497 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн.

Үүний дийлэнх нь буюу 796 нь орон нутагт бүртгэгдсэн бол 676 нь Улаанбатар хотод бүртгэгджээ.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр нь харвал Дархан-Уул аймагт хамгийн олон халдвар бүртгэгдсэн буюу 160 хүн шинээр халдвар авсан байна.

Ингэснээр тус аймагт бүртгэгдсэн нийт тохоилдол 3,950 болов.

Харин сүүлийн хоногт Сүхбаатар болон Өмнөговь аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй байна.

Орон нутагт бүртгэгдэх COVID-19-ийн тохиолдол сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж, Улаанбаатар хотод шинээр илрэх халдварын тоог даваад буй.

Иймд амарч зугаалахдаа олон хүнтэй холилдсон, хөдөө орон нутагт зорчихдоо олон хүнтэй уулзсан иргэд гэртээ байж, өөрийгөө ажиглах шаардлагатайг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол аймаг тус бүрээр:

 
 
COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.