Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинжилгээнд эзлэх эерэг хариу буурч байгаа. Иргэд дэглэмээ аль болох үргэлжлүүлэн барихыг хүсье"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

Монгол Улсад COVID-19-ийн хоёр давалгаа явагдсан бөгөөд одоо буурч байгаа дүр зураг ажиглагдаж байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ.

Сүүлийн зургадугаар сарын давалгаан дээр нийт өвчлөлийн 55% нь Улаанбаатар, 45% нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Халдварын давалгаа оргил үедээ байсан зургадугаар сард PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь 30%, Улаанбаатар хотод 40%-д хүрч байжээ. Харин энэ нь өнөөдрийн байдлаар 19.43% болж буурчээ. 

Он гарснаас хойш нийт 3.4 сая удаагийн ПСР шинжилгээ хийсэн байна. 

Хүн амын шилжих хөдөлгөөн халдварт өвчний үед чухал байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хөдөлгөөн бага зэрэг өсөж байна. 

Ерөнхийдөө хөдөлгөөний дундаж болон шинжилгээнд эерэг эзлэх хувь буурч байна. 

Тиймээс энэ үзүүлэлтүүдийг хадгалахын тулд иргэд аль болох нийгмийн харилцаагаа бууруулж, дэглэмээ барихыг хүсэж байна гэдгийг хэллээ.