Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Амралтын өдрүүдэд ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Амралтын өдрүүдэд ажиллах шинжилгээний цэгүүдийн байршлыг эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.  

 

Өнөөдрөөс эхлэн энэ сарын 19-н хүртэл ес хоног дараалан амарч байгаатай холбоотойгоор иргэд орон нутгийн зорих хөдөлгөөн эрчимжээд байна.

Орон нутгийг зорих иргэдийн хувьд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол шинжилгээ өгөх шаардлагагүй. Харин вакцинд хамрагдаагүй иргэд болон нэг машинд хамт зорчих хүүхдүүдийн аль нэг нь/5-аас дээш насны/  PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа юм. 

КОВИД-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээний хариу 72 цаг, түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй болохыг УОК-оос мэдээлсэн.