Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 18-30 насныхан байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт 18-30 насны хүмүүс голдуу холбогдсон талаар УЕПГ-аас мэдээллээ. 

Тус төрлийн 174 хэрэгт прокурорын байгууллагаас хяналт тавьж, 80 хэрэгт буюу 66.6 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Энэ төрлийн хэрэг өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар буурчээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдогчдын 

  • 2.2 хувь нь 17 хүртэл,
  • 67.4 хувь нь 18-30,
  • 30 хувь нь 31-44,
  • 3.4 хувь нь 45-аас дээш насны хүмүү аж.

Үүнээс 89.3 хувь нь эрэгтэй, 77.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.