ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс өлсгөлөнд өртсөн орон биш ч монголчуудын 20% нь хангалттай хэмжээний хүнс тэжээл авч чадахгүй байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Монгол Улсын Хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра болон НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа нар үг хэлж, мэдээлэл өгсөн юм.

 
Гэрэл зургийг MPA.mn

"Монгол Улс хүнсний тогтолцоогоо эрс өөрчлөх шаардлагатай"

2019 оны аравдугаар сарын 6-нд болсон Дэлхийн хүнсний өдрөөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Хүнсний тогтолцооны дээд түвшний уулзалтыг хуралдуулахаар зарласан бөгөөд уг арга хэмжээ 2021 оны есдүгээр сард Нью-Йорк хотноо болох гэж байна. 
 
Гэрэл зургийг MPA.mn

"НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тус уулзалтыг дэлхийн ард түмнийг шийдэлд хүрэх дээд түвшний уулзалт болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тодотгов. Энэхүү уулзалтыг угтан улс орнууд өнөөдрийнх шиг хэлэлцүүлэг, арга хэмжээг зохион байгуулж, хүнсний тогтолцооны урьтал хэлэлцүүлэг долдугаар сарын 26-28-нд Ром хотноо болно. Үүнд хүнсний салбарын бүх төлөөлөгч хуран цуглаж дэлхийн хүнсний системийг хэрхэн өөрчлөх талаар ярих юм. 

Цар тахалтай тэмцэж байгаа энэ хүнд үед Монгол Улс хүсний тогтолцоог илүү тогтвортой, баталгаатай болгох талаар ач холбогдол өгч буй Ерөнхий сайдын манлайлалд талархаж байна" хэмээн тэрбээр хэлээд Монгол Улс хүнсний тогтолцоогоо эрс өөрчлөх шаардлагатай гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгааг онцлов.

Иймд төр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн хамтын ажиллагаа чухал бөгөөд хүнсийг хэрхэн үйлдвэрлэж, зах зээлд гаргаж, хэрэглэж, хог хаягдлыг хэрхэн шийдвэрлэж байгаагаа нэн даруй эргэж харах шаардлагатайг санууллаа. Эдийн засгийн урамшууллыг ашиглаж зан үйлийн өөрчлөлтийг шаардана гэдгийг мөн хэлэв. 

Цар тахлын үеийн хүнсний үнийн өсөлтөөр Монгол Улс бүс нутагтаа ГУРАВДУГААРТ бичигдэж байна

 
Гэрэл зургийг MPA.mn

НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа хүнсний салбартай холбоотой чухал статистикуудыг хэлсэн юм. 

"Хүнсний аюулгүй байдал бол маш чухал юм. Хувийн хэвшлийн салбарынхан, ажлын байр бий болгох, байгалийг хамгаалах, хүйсийн тэгш байдал, засаглал, эрүүл мэнд, шим тэмжээлийн бүх асуудлыг хамарч байдаг" гэдгийг тэрбээр онцоллоо. 

Эндээс Монгол Улстай холбоотой хэлсэн эшлэлүүдийг хүргэж байна.

  • Монгол Улсын хувьд цар тахалтай холбоотой эрт арга хэмжээ авч нөлөөг бууруулсан ч дэлхийн хэмжээнд сургуулийн үдийн хоолны 86% зогссон. Хүүхдүүд шимтэй хоол хүнс авах боломж хязгаарлагдсан.
  • Олон нийтийн газар хоол хүнс худалдаалахыг 68% хязгаарласан. Хүсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 60% байна. Монгол Улсын хувьд ч хүнсний үнийн өсөлт гарсан. Судалгаагаар Ази, Номхон далайн бүсэд цар тахлын үеийн хүнсний үнийн өсөлтөөр Монгол Улс эхний гуравт бичигдэж байна. Импортоос хамааралтай улс орнууд ингэж илүү их өртсөн байгаа. 
  • Монгол Улс өлсгөлөнд өртсөн орон биш ч монголчуудын 20% нь хангалттай хэмжээний хүнс тэжээл авч чадахгүй байна. 
  • Илчлэгээс гадна хүүхдийн хоол тэцээлийн дутагдлын улмаас тураал, хүнсний хомсдол байгаа. Өнгөрсөн 25 жилд тураалын хэмжээ 30%-аас буурч чадсан. Гэхдээ хүүхдийн шим тэмжээлээс гадна витамин минерал, таргалалтын байдлыг авч үзвэл амаргүй байгаа. 
  • Импортын хамаарал жимс, хүнсний ногоонд илүү өндөр байна. Хүнсний хэрэглээний хэмжээ нэмэгдэхийн цагт нийлүүлэлт ирээдүйд өсөх эрэлтийг хангахгүй байхаар хандлага байна.
  • Монголд байгалийн нөөцийн хэт ашиглалт байна. 
  • Монгол Улсын хувьд хүнсний хэрэгцээг хангахын тулд албан бус тогтоолцооноос хамаарч байгаа нь эрэлтийг хангахад хүрэлцэхгүй байна. Ялангуяа хүнсний аюулгүй байдлын чиглэлээр тогтолцоогоо сайжруулах шаардлагатай байна.

Тиймээс манай улсад тодорхой гарц гаргалгаа байгаа тухай саналаа хэллээ. Тодруулбал, антибиотикийн хэрэглээ шийдэх шаардлагатай ба залуучуудтай хамтраад ХАА-н салбарыг цахимжуулах маш их боломж байгааг хэлэв.

"Илүү бие даасан, хариуцлагатай институтийг бэхжүүлэх нь маш чухал байгаа. Ийм бүрэн боломж Монголд бий" гэв.

Манай улсад хүнсний үйлдвэрлэлийн тоо мэдээллийн статистикийг сайжруулах шаардлагатай бөгөөд зөв дэмжлэг үзүүлснээр малчдын амьдралыг сайжруулах нөөц их байгааг тэмдэглэв.

Хүнсний салбарын зарим статистикаас:

  • Хэдийгээр шинжлэх ухааны ололт гаргаж, хүнсний салбар хөгжсөн ч 690 сая гаруй хүн өлсгөлөнд өртөөд байна. Энэ тоо сүүлийн 5 жилд 60 саяар нэмэгдсэн.
  • 5-аас доош насны 144 сая хүүхэд өсөлтийн хоцрогдолтой байна. 47 сая хүүхэд тураалтай. Тураал бол оюун ухаан, хөгжлийн хоцрогдол төдийгүй эдийн засагт нөлөөлнө.
  • 2 тэрбум хүн жингийн илүүдэл, хэт таргалалтаас өвчлөлд нэрвэгдэж байна.
  • Тэнцвэртэй хоол хүнс, шим тэжээлийг авч үзэх шаардлагатай байна. 3 тэрбум гаруй хүн хүнс тэжээлээ тэнцвэртэй, эрүүл хүнс хүртэх боломжгүй байна. Ихэнх хэсэгт эрүүл хүнс нь илчлэг хангасан хүнснээс 5 ДАХИН үнэтэй байгаатай холбоотой.  
  • Монгол Улсад хүн амын 40 хувь нь эрүүл хүнсний хүртээмж муутай байна. 
  • 1.2 тэрбум хүн ажил хөдөлмөр эрхлэлтээрээ энэ салбарын хүнсний үйлдвэрлэлээс хамаарч байдаг. 
  • Цар тахлын улмаас хүнсний боловсруулалт, үйлчилгээний салбар маш их нөлөөлөлд өртсөн. Хөдөлмөр эрхлэлт л гэхэд 60% нь нөлөөнд өртсөн. 
  • Хүлэмжийн хийн ялгарлын 29% нь хүнсний салбарт ногдож байна.
  • Хүнсний 14% нь 2019 онд хаягдал болсон.  
  • Хэдийгээр байгалийн нөөцийг их ашигладаг боловч бодит байдалд нийт үйлдвэрлэсэн хүнсний 1/3 нь ашиглагдахгүй хаягдаж байна. Жижиглэнгийн худалдааны салбарт ч гэсэн хэрэглээний түвшинд ч хүнс хаягдах явдал ажиглагдаж байна.
  • Энэ салбарыг дэмждэг биологийн 1 сая төрөл зүйл мөхөхөд дөхөөд байна. Жил бүр 10 сая га ой хүнд байдалд орж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
БУРУУ
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [58.140.209.14] 2021/7/15
хоолгүй бол хүнсний ногоо тариач. мал өсгөөч
0 | 0 Хариулах
Зочин [58.140.209.14] 2021/7/15
мөнгө өгнө зээл өгнө зөвхөн хятдуудад л өгдөг шдээ
0 | 0 Хариулах
Иргэн [202.9.46.37] 2021/7/11
Энэ үнэн шүү. Даравч далдайна нуувч бултайна гэдэгдээ.
0 | 0 Хариулах
зочин [202.126.88.131] 2021/7/9
энэтхэгт ямар байдаг бол
0 | 0 Хариулах
зочин [202.126.88.131] 2021/7/9
бусдаар заалгахгүй үйл эрхлэлж чаддаггүй юм уу, байнга л гаднаас заавар авах юм
0 | 0 Хариулах
Boris [150.129.141.161] 2021/7/9
Most Mongolian - middle class - kids skip breakfast, the brain slows down without nutrients. Then lunch is just some overcooked grub with MSG ( Vigora seasoning ). Getting home many times dinner is instant noodles. This a recipe for low achievement at school and poor health in the future. Parents must be taught how to feed their kids. To add insult to injury mom & dad drive SUVs and own iPhones, but the food in the fridge is substandard.
2 | 0 Хариулах
Boris [150.129.141.161] 2021/7/9
*add insult...
2 | 0 Хариулах
Boris [150.129.141.161] 2021/7/9
INSULT
2 | 0 Хариулах
Зочин [202.21.107.70] 2021/7/8
Хамаг самараа урагшаа зөөчих юм. Хэрэм, монгол хүн хоёрт идэх самар хомос байна.
4 | 2 Хариулах
??? [66.181.161.113] 2021/7/8
Монголчууд жижигхэн зүйлээс ашиг хонжоо хайж нэг нэгнээ чанаргүй хүнс ногоогоор хорлож эрүүл мэндээр нь хохироодог_.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.18] 2021/7/8
Монголд дан хулхи юм л зардаг шдээ! Хүнс нь ч, бараа нь ч ялгаагүй! Тэгсэн хэр нь үнэ нь тэнгэрт хадчихсан!!! Хяналт тавих байгууллага нь шат шатандаа дан шантааж хараад суухаар арга бж уу?
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.240] 2021/7/8
Хн, худлаа шаахаа больчих оо. 20 хувь нь тураалдаа орчихсон орон ийм байдаг юм уу. Бараг 2 хүн тутмын 1 нь жингийн илүүдэлтэй, бордчихсон гахай шиг л юмнууд явж байна. Харин өөх тостой юм хэт их хэрэглэж байна, жимс ногоо бага хэрэглэж байна нтр гэвэл за, яахав ээ, бас байж болох юм аа.
4 | 9 Хариулах
Зочин [202.9.46.151] 2021/7/8
Илүүдэл жин бол чанартай хоол хүнс хэрэглэдэг эрүүл хүн гэсэн үг биш.
11 | 1 Хариулах
Зочин [193.176.84.235] 2021/7/8
Баахан хүүхэд төрүүлчихээр яаж шим тэжээлтэй хоолоор тэжээхэв дээ. талх, цуйван хааяа нэг пицца хувааж идэж байгаа харагддаг.
3 | 6 Хариулах
Зочин [193.176.84.235] 2021/7/8
жимс ногоо идэхгүй идэхч дургүй юм блээ
3 | 4 Хариулах
зочин [202.126.88.131] 2021/7/9
пицца тэжээлтэй гэж үү
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.224] 2021/7/8
ийм үр дүн гаргасан ямар ч нам, засаг гадаадад бол огцордог. Ганц Монгол Венесуэл мэтийн соц үзэлтэй гарууд л огцордоггүй. МАН огцор
3 | 1 Хариулах
сдаөс [202.21.108.194] 2021/7/8
арчаагүй залхуу юмнууд л тийм байгаа шдээ
2 | 4 Хариулах
Зочин [202.9.46.151] 2021/7/8
Ямар чанаргүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүнийг нэмбэл 50-иас дээш хувь болох нь лавтай.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.82] 2021/7/8
40 50 хувь байх шүү. хот, аймгийн төвүүдэд намчингууддаа хүнсний тусламж үзүүлж байгаагаас биш яг хэрэгтэй хүмүүс нь хүнсний тусламж авч чадахгүй байгаа. тэгээд энэ олон ААН иргэдийн үйл ажиллагаа зогссон байдал удаан үргэлжилбэл бүр ч олон хүмүүс хоолгүй хононо, гол мах, болон гаднаас орж ирдэг хүнсний үнэ тэнгэрт хадаж байгаа нь энэ хагас өлсгөлөн байдлын шалтгаан болж байна. одоо тэгээд ийм байдлыг үүсгэсэн хүмүүс нь сонгогдоод гарсан хойно байдал улам л дордох байхдаа.
8 | 0 Хариулах
Зочин [202.21.108.172] 2021/7/8
Баялагтаа эзэн Монгол
2 | 0 Хариулах
Мэдвэл хянавал зохих [202.179.21.253] 2021/7/8
Цэвэрхэн хийсэн цагаан идээ идэж чадахгүй байна. Үйлдвэрлэгчид шинэ сүү үйлдвэрлэдэггүй 6 сар хадгалдаг сүү үйлдвэрлэдэг хэр нь дээр нь шинэ сүү гэж бичиж төөрөгдүүлж байна. Шинэ сүү гэж 7 хоног хадгалах горимтой сүү. Үүнд хариуцдаг газар нь зайлшгүй хяналт тавьж удаан хадгалдаг сүүн дээр шинэ сүү гэж бичихийг хориглох. Зөвхөн сүү гэж бичиж болно. Эсвэл Х-сүү гэж бич. Удаан хадгалж болдог гэдгийг илэрхийлээд. Дэлгүүрүүд нь 6 сар хадгалж болдог сүүг хөргөгчинд хийгээд байдаг. Гадаадад бол зүгээр өрөөний температурт байдаг эд. Зөвхөн шинэ сүүг хөргөгчинд тавьдаг ! Жоохон ажил төрлөө хий дээ үйлдвэрлэгчид нь ч тэр төрийн мэргэжлийн хяналт стандард хийдэг хэд нь ч тэр. Үйлдвэрлэгчид угтаа залилан хийж сүүгээ зарж байна. Гэтэл ДЭЭЖ-н гэ мэт жинхэнэ шинэ сүүг авсан хүмүүс бусад 6 сар хадгалдаг сүүтэйгээ андуураад удаан хадгалж муутгаж байна. Тиймээс саван дээр мэдээллийг ялгаж салгаж өгөх хэрэгтэй.
15 | 0 Хариулах
Зочин [66.181.190.19] 2021/7/8
СҮҮ ХУВЬЦААТ КОМПАНИ АРИУТГАСАН СҮҮ ГЭЖ УУТТАЙ СҮҮ ГАРДАГ. ГРАММДАА Ч ХҮРДЭГГҮЙ. НАМРААС ХУУРАЙ СҮҮ САВАЛЧИХДАГ. ИХЭНХИ ТОХИОЛДОЛД ХУУРАЙ СҮҮ БАЙДАГ. СҮҮЛИЙН ҮЕИЙН ЗАРИМ ТАЛХ ГРАММДАА Ч ХҮРЭХГҮЙ ХӨӨЛГӨГЧ ИХТЭЙ ХӨВСГӨР ТАЛХ ИХ БАЙНА. ААРУУЛ ГЭСЭН ХЭРНЭЭ ГУРИЛ БАС ИХ ХОЛЬЖ БАЙНА.
5 | 0 Хариулах
Харынхан шиг [202.179.21.253] 2021/7/8
70% нь байх.
6 | 0 Хариулах