Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Баттөр: ХӨСҮТ ажилтнуудынхаа цалинг 30 хувиар нэмэх боломжтой гэж үзсэн

А.Намуун, iKon.mn
2021 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа цалинг 30 хувиар нэмэх боломжтой гэдгийг хэллээ.

Тэрбээр "2021 онд эрүүл мэндийн салбарт гарсан томоохон өөрчлөлт нь гүйцэтгэлээрээ санхүүжих боломжтой болсон.

ХӨСҮТ-ийн хувьд коронавируст халдвартай холбоотойгоор төлөвлөснөөс илүү гүйцэтгэлийн санхүүжилт авч байгаа.

Эмнэлэг бүр тусламж үйлчилгээнийхээ гүйцэтгэлээр авах санхүүжилт нь өөр байдаг. Тухайлбал, ХӨСҮТ коронавируст цар тахлын дараа ийм хэмжээний санхүүжилт авч чадахгүй.

Тиймээс одоогоор боломжийн хэмжээнд санхүүжилт авч байгаа учраас эхний зургаан сарын урамшуулал байдлаар нийт ажилчиддаа 500,000 төгрөг, резидент эмч нарт 300,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн.

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Удирдлагын зөвлөл хуралдаж, сүүлийн хагас жилийн орлогыг тооцож үндсэн цалинг нэмэх асуудлыг судалсан. Одоогийн хууль тогтоомжийн хүрээнд шууд үндсэн цалингаа тодорхой хувиар нэмэх боломжгүй.

Тиймээс хууль тогтоомжид өөрчлөлт гарахгүй бол урамшуулал байдлаар ХӨСҮТ нийт ажилтнуудынхаа цалинг 30 хувиар нэмэх боломж байгаа" гэв.