Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван дүүрэгт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулахад төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулна

ikon.mn
2021 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, НИТХ-ын 2013 оны нэгдүгээр сарын 31-ний 7/29 дугаар, 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний 48 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулж, эхлүүлэх дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад оролцохыг нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газраас урьжээ.  

БАЙРШИЛ

  1.  Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчим ГХДТ-2013/1/ багцын 11,5 га
  2.  Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Ханын материал" орчим ГХДТ-2013/2/ багцын "Б2", "В", "Г1" нийт 53,6 га
  3.  Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “яармаг” орчим ГХДТ-2020-1 багцын “А” хэсэгчилсэн талбай нийт 45.9 га
  4.  Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “яармаг” орчим ГХДТ-2020-1 багцын “Б” хэсэгчилсэн талбай нийт 46.1 га
  5.  Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “яармаг” орчим ГХДТ-2020-1 багцын “В” хэсэгчилсэн талбай нийт 40.9 га
  6.  Хан-Уул дүүргийн 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “яармаг” орчим  ГХДТ-2020-1 багцын “Г” хэсэгчилсэн талбай нийт 54.5 га
  7.  Хан-Уул дүүргийн 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “яармаг” орчим ГХДТ-2020-1 багцын “Д” хэсэгчилсэн талбай нийт 34 га ГХДТ-2020-1
  8.  Баянзүрх дүүргийн 13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Ё” хэсэгчилсэн талбай нийт 18.7 га ГХ_БЗД-06

Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 300,000 төгрөг төлж баримтаа хавсаргах юм байна.

Төсөл хэрэгжүүлэгчийн саналыг 2021 оны наймдугаар сарын 6-ны 09:00-10:00 цагт Орон сууцны дэд бүтцийн газрын Бодлого хэрэгжилтийн хэлтэст хүлээлгэн өгөх бөгөөд тус өдрийн 10:20 цагт сонирхогчдод  оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газраас авах боломжтой.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс