Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын байгууллагын хандиваар баригдсан ус түгээх 11 байрыг нийслэлийн өмчид бүртгэнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар улсын төсөв, нийслэл дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, “Гүүд Нейборс”, “Дэзэрэт” зэрэг олон улсын байгууллагын хандиваар Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэгт барьж, ашиглалтад оруулсан ус түгээх 11 байрыг нийслэлийн өмчид бүртгэн авах талаар хэлэлцлээ. 

Эдгээр байрны нийт өртөг 692.6 сая төгрөг бөгөөд Тэргүүлэгчдийн олонх нь тогтоолын төслийг дэмжив.

 
Гэрэл зургийн эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Түүнчлэн орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, томилох асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн.

Хуралдаанаас гарсан шийдвэрээр “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээс Д.Төмөрбаатар, “Олон улсын худалдаа логистикийн төв” хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүнээс Д.Рэнцэнбямба, “Улаанбаатар спорт менежмент” хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүнээс А.Мөнгөн нарыг тус тус чөлөөллөө гэж Нийслэлийн ИТХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвөөс мэдээллээ.