Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрс экспортолж буй хилийн боомт, бүс, зурвас газарт чингэлэг тээврийн терминалууд байгуулахаар болжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Коронавируст халдвар цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нүүрс экспортолж буй хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газарт чингэлэг тээврийн терминалууд байгуулах шийдвэр Засгийн газраас гаргажээ. 

Мөн Замын-Үүд, Гашуун сухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах аж.