2022/01/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.22₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-24°
10:00
S31
-14°
11:00
S31
-16°
12:00
S31
-18°
13:00
S31
-19°
14:00
S29
-20°
15:00
S29
-20°
16:00
S29
-20°
17:00
S29
-21°
18:00
S29
-21°
19:00
S26
-21°
20:00
S26
-21°
21:00
S26
-22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны доройтол, цөлжилтийн асуудалд онцгой анхаарахаа илэрхийлэв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 7 сарын 1
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Хөдөлмөрийн үндэсний намын болон Иргэний зориг, Ногоон намын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүлжээ.


"Байгаль орчны доройтол, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг асуудлаар идэвх санаачилгатай ажиллана"

 
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба

Хөдөлмөрийн үндэсний намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон үүрэгт ажилдаа орсонд нь У.Хүрэлсүхэд баяр хүргэж, улс оронд тогтвортой байдлыг бий болгох, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, дэлхийд Монгол Улсыг бүрэн эрхтэй төлөөлдөг албан тушаалтан гэдгийг онцолж, дээрх чиглэлүүдээр ирэх зургаан жилийн хугацаанд манлайлал үзүүлэн ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ Төрийн тэргүүний хувьд улс төрийн бүх намтай тэнцүү харилцахын хажуугаар парламентад суудалтай, улс төрд шинэ соёлыг дэлгэрүүлж буй ХҮН-тай нягт хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн тэмдэглэлээ.

Тухайлбал, Монгол Улсад парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, цаашлаад сонгодог парламентын тогтолцоог хөгжүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, бие даасан, хараат бус, хуулиа дээдэлсэн шүүх, прокурорын байгууллагатай болох, ингэхдээ хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ардчиллын суурь зарчмыг чанд хадгалах, авлигатай тэмцэх стратегиа боловсронгуй болгохын төлөө ХҮН-тай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ хэллээ.

Улмаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд байгаль орчны доройтол, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг асуудлаар идэвх санаачилгатай ажиллана гэдгээ тодотгов.

Түүнчлэн Монгол Улсаа гадаадад сурталчлах, олон тулгуурт эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, олборлолтоос боловсруулалтад шилжихэд гадаад бодлогыг чиглүүлэн Ерөнхийлөгчийн хувиар онцгой анхаарал хандуулан ажиллана гэдгээ онцоллоо.

Ц.Ганхуяг: Ард иргэдийн амьдралыг мэдэрсэн, тэднийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаа

 
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндтэй албанд анх удаа зургаан жилийн хугацаагаар сонгогдсонд нь баяр хүргэв.

Тэрбээр үргэлжлүүлэн Монгол Улс болон дэлхий даяар амаргүй нөхцөл байдлыг туулж буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, төрийн нэгдмэл, тогтвортой байдлыг ханган ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт туссан парламентын тогтолцоог гүнзгийрүүлэх, төгөлдөржүүлэх зорилтыг ИЗНН бүрэн дэмжиж байгаа гэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эгэл жирийн ард түмний дундаас Төрийн тэргүүний албанд сонгогдсон учраас ард иргэдийн амьдралыг мэдэрсэн, тэднийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч ИЗНН-ын удирдлагад талархал илэрхийлж, Ерөнхийлөгчийн зүгээс парламентад суудалтай, суудалгүй бүх намыг дэмжиж, үндэсний эв нэгдлийг хангах, ард түмний язгуур эрх ашгийг хамгаалахын төлөө хамтран ажиллахад бэлэн гэдгийг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, Төрийн тэргүүн бол нэг намын Ерөнхийлөгч биш, ард түмний Ерөнхийлөгч байх учиртай гэлээ.

Улмаар Монгол Улсын сонгосон парламентын тогтолцоо бол хүний эрх, эрх чөлөөний баталгаа, ардчиллын суурь үнэт зүйл гэдгийг онцолж, үүнийг боловсронгуй болгож, сонгодог парламентын тогтолцоог хөгжүүлэхэд улс төрийн намуудын үүрэг, оролцоо чухал гэсэн юм.

Мөн Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа байгаль орчны доройтол, цөлжилтийн асуудалд онцгой анхаарал хандуулах учраас ИЗНН-тай энэ чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба

x