2022/01/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.22₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-24°
15:00
S29
-20°
16:00
S29
-20°
17:00
S29
-21°
18:00
S29
-21°
19:00
S26
-21°
20:00
S26
-21°
21:00
S26
-21°
22:00
S26
-22°
23:00
S26
-22°
00:00
S26
-22°
01:00
S26
-22°
02:00
S26
-20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Канадын уугуул иргэдийн сургууль байсан газраас 751 хүүхдийн нэргүй булш олджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг

Канадын Саскачеван муж дахь уугуул иргэдийн сургууль байсан газраас 751 хүүхдийг бөөнд нь оршуулсан булш олджээ.

Булшин дээр ямар ч нэр ус байгаагүй гэнэ. Хэдхэн хоногийн өмнө тус улсын Бритиш Колумбиа мужид мөн уугуул иргэдийн хүүхдүүдэд зориулсан сургууль байсан газраас 215 хүүхдийн нэр усгүй булш олдсон юм.

“Энэ бол нийтийн оршуулгын газар биш. Энэ бол нэр усгүй булш” гэж Ковессесийн индиан овгийн ахлагч Кадмус Дэлмор хэвлэлд ярьжээ.

Ромын Католик сүм хийдийн ажиллуулдаг байсан энэхүү сургууль зүүн өмнөд Саскачеваны Ковессест оршдог.

19-өөс 20 дугаар зууны үед Канадын засгийн газар нутгийн уугуул иргэдийг уусгах зорилгоор 130 гаруй ийм сургуулийг байгуулж, шашныханд үйл ажиллагааг нь даатгаж байжээ.

Ийм сургуулиуд эрүүл ахуйн шаардлага хангаагүй, халаалтгүй байсан гэдэг. Тиймээс нийт 6,000 орчим хүүхэд дасан зохицож чадалгүй нас барж байжээ.

Зодох занчих, бэлгийн хүчирхийлэл хүртэл гарч, сургуулиас оргох явдал түгээмэл байсан гэдэг.

Өнгөрсөн сард Ковессес хотын захиргаа хуучин сургууль байсан газарт радарын эрэл хайгуул явуулж эхэлсэн юм. Өчигдөр зарласан булш нь энэ ажиллагааны эхний үр дүн болж байна.

Одоо мэргэжилтнүүдийн баг шарилуудыг таниулах ажлыг зохион байгуулах юм байна.

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо хүүхдүүдийн булш олдсон тухай сонсоод “балмагдаж цочирдсон” тухайгаа мэдэгджээ. Тэрбээр “Нутгийн уугуул иргэдийг системтэйгээр ялгаварлан гадуурхаж байсны жигшүүртэй сануулга” гэж уг олдворыг нэрлэсэн байна.

1863-1998 оны хооронд Канад даяар 150,000 орчим хүүхдийг уугуул иргэдийн гэр бүлээс салгаж, дээрх сургуулиудад хүчээр суулгаж байжээ.

Тэдэнд төрөлх хэлээрээ ярихыг хориглож, ёс заншлыг нь мартуулах үйл ажиллагааг католик шашныхан зохион байгуулж байв.

2008 онд Канадын засгийн газраас томилсон хороо энэхүү хэлмэгдүүлэлтийн хор нөлөөг тогтоох ажлыг эхлүүлсэн юм. Тус хорооны ажлын үр дүнд уугуул иргэдийн хүүхдүүдийн нэлээд хэсэг нь гэртээ буцаж хариагүйг тогтоосон юм.

Сургуулиудын 70 орчим хувийг хариуцан ажиллуулж байсан Ромын католик сүм хийдийн захиргаа өнөөдрийг хүртэл уучлалт гуйгаагүй байгаа. Канадын уугуул иргэд засгийн газрынхаа дэмжлэгтэйгээр сургууль байсан газруудад эрэл хайгуул явуулж эхлээд байна.

 

Эх сурвалж: BBC

 

x