Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хамгийн анхны “SOCIAL INFLUENCERS” нэгдсэн платформ бүртгэл хийж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Новелист ХХК нь 2021 оноос ‘ihelp’ брэндийг хөгжүүлж эхэлсэн бөгөөд энэ нь Монголын хөдөлмөрийн зах зээлд хамгийн тохиромжтой, хөдөлмөр зуучийн дэвшилтэт, цоо шинэ систем юм. Тус компани өнөөдрийн байдлаар хөдөлмөр зуучлалын чиглэлээр хэд хэдэн төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд үүнд:

  • Түр хугацааны хөдөлмөр эрхлэлт
  • Үндсэн буюу мэргэжлээрээ ажиллах урт хугацааны хөдөлмөр эрхлэлт
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт
  • Оюутан залуучуудын цагийн ажлын хөдөлмөр эрхлэлт
  • Нийгмийн сүлжээнд нөлөөлөгчид буюу SOCIAL INFLUENCER-үүдэд зориулсан бүх төрлийн маркетингийн ажлыг зуучлах үйлчилгээ зэрэг болно.
 

Энэ удаад ‘ihelp’-ийн нийгмийн сүлжээнд нөлөөлөгчдөд зориулсан үйлчилгээг онцолж байна.

Орчин цагт сошиал орчинд хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсноор зогсохгүй хүн бүр өөр өөрсдийн гэсэн эзлэх байр суурийг мөн бий болгож буй билээ. Энэ хэрээрээ нийгмийн сүлжээний бусад оролцогчдод нөлөөлдөг олон дагагчтай идэвхтэй хэрэглэгчид тодрон гарч ирж байна. Энэ нь маркетингийн зах зээлд эрс шинэчлэлийг авчирсан бөгөөд бизнес эрхлэгчид төдийгүй байгууллага, хувь хүмүүс тэднээр дамжуулан өөрсдийн сурталчилгааг нийгэмд хүргэх, олон нийтэд хандсан ажлуудыг гүйцэтгүүлдэг болоод багагүй хугацаа өнгөрч байна.

Гэсэн хэдий ч ихэнхдээ энэ хөдөлмөрийн харилцаа нь албан бус хэлбэрээр явагддаг бөгөөд хоёр талдаа харилцан эрсдэлтэй байдаг. Жишээ дурдахад, ажил гүйцэтгэсэн сошиал инфлюенсер цалингаа гүйцэд эсвэл бүхэлд нь авч чадахгүй байх, буруу мэдээлэл агуулсан сурталчилгааг мэдэлгүйгээр гүйцэтгэснээс болж дараа нь өөрөө хариуцлага хүлээх, хэмжих хэмжүүргүй ажил тохиролцсоноос болоод цаг хугацаагаа их зарцуулах гэх мэт асуудал заримдаа тулгардаг. Нөгөө талдаа бизнес эрхлэгчид чанаргүй ажил гүйцэтгүүлэх, тохирсон ажлаа цаг тухайд нь гүйцэтгүүлж авч чадахгүй байх зэрэг нь хамгийн нийтлэг эрсдэлүүд юм.

 

Тэгвэл ‘ihelp’ энэ бүх асуудлыг шийдэж, захиалагч болон гүйцэтгэгчдийн харилцааг албажуулж, ямар ч эрсдэлгүй хөдөлмөрийн харилцааг амлахаас гадна тогтмол ажил гүйцэтгэх боломжуудыг сошиал инфлюенсерүүдэд, харин захиалагчдад бүх төрлийн хариуцлагатай сошиал инфлюенсерүүдийн нэгдсэн платформыг ашиглах боломжийг тус тус олгож байгаа юм.

Сошиал инфлюенсерийн хувьд та ердөө сошиал хаягтаа 5000-аас дээш дагагчтай бол ‘ihelp’-рүү хандан бүртгүүлж, өөрт тохирох ажлын мэдээллүүдтэй тогтмол танилцан, өөрийн зав, боломжид тааруулж сонголтоо хийгээд л ажлаа гүйцэтгэн баталгаат цалин авах болно.

Нээлтийн урамшуулал болгож ‘ihelp’ эхний 100 SOCIAL INFLUENCERS-т үйлчилгээгээ үнэ төлбөргүй санал болгож байгаа тул та дараах мэдээллийн дагуу холбогдоод бүртгэлээ хийлгээрэй.

Чадварлаг мэргэжлийн баг хамт олон таныг хүлээж байна.

 

Холбоо барих:

Веб сайт: www.ihelp.mn

Утас: 7755-5255 /оффис/

Мэдээллийн ажилтнууд: 8500-4440, 8500-4441, 8500-4442

Фэйсбүүк: @ihelp.mn

Instagram: @ihelpmn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.