Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг утсаар төлбөргүй өгөх өдөр

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн тогтмол зохион байгуулдаг.

Энэ сарын өдөрлөг өнөөдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Иймд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсанд холбогдож хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой.

 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс