Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 150 хоногийн дотор хүн амынхаа дархлаажуулалтад 300 сая тун вакцин зарцуулсныг зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн цар тахалтай хийж буй тэмцлийнхээ нэгэн чухал үр дүнг зарлажээ.

Тэрбээр тангараг өргөснөөсөө хойш 150 хоногийн дотор насанд хүрсэн хүн амын дархлаажуулалтад 300 сая тун вакцин зарцуулсныг мэдээлсэн байна. “Жилийн өмнөхтэй харьцуулахад бид тэс өөр зунтай золгож байна” гэж Байден энэ үеэр хэлжээ.

Гэхдээ долдугаар сарын 4-ний тусгаар тогтнолын баярын өдөр насанд хүрсэн Америкчуудын 70 хувийг вакцинжуулсан байх зорилго тавьсан нь биелэх боломжгүй болсон байна. Баярын өдөр хүртэл 14 орчим хоног дутуу байхад АНУ-ын 18-аас дээш насны иргэдийн 65.1 хувь буюу 168 сая хүн вакцины ядаж нэг тунгаа тариулаад байгаа юм.

Сүүлийн хоёр сарын хугацаанд вакцинжуулалтад хамрагдах хүний тоо огцом буурсан нь 70 хувьд хүргэхэд саад болжээ.

Ялангуяа тус улсын өмнөд болон дундад өрнөдийн мужуудын иргэдийн идэвх сул байгаа нь үүнд нөлөөлсөн байна.

Гэсэн хэдий ч тус улсад коронавирусийн халдвараар өвчлөх хүний тоо эрчимтэй буурч, сүүлийн нэг жилийн хугацааны хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа.

Баасан гарагт АНУ-ын халдварт өвчин судлалын төвийн захирал Рочел Валенски хэлсэн үгэндээ Энэтхэгээс гаралтай Дельта мутацлагдсан хувилбар тус улсын хамгийн түгээмэл тархалттай вирус болж байгааг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press