“Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 169 дүгээр зарлиг гаргаж, 120 ба түүнээс дээш удаа цусаа хандивласан цусны “хүндэт донор”-уудыг “Шударга журам” медалиар шагнаж байхаар боллоо.
“Цусны донорууд, хүмүүнлэгийн үйлстнүүд, цусны албаны эмч, мэргэжилтнүүдийн саналыг дэмжиж, “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас манай улсын нийт хүн амын 1.5% нь донорын хөдөлгөөнд идэвхтэй нэгдсэн байхыг зөвлөдөг бөгөөд төрөөс донорын хөдөлгөөнийг дэмжих талаар хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд нийт хүн амын 1.15%, Улаанбаатар хотын хүн амын 1.8%, орон нутгийн хүн амын 0.5% нь цусны донорын хөдөлгөөнд нэгдсэн байдаг.
Эрүүл мэндийн салбарт нутагшиж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, осол, гэмтэл, төрөлттэй холбоотой цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ дунджаар жил бүр 3,6%-аар өсөж байгаа бол цусны донорын тоо 4.2%-ийн цэвэр өсөлттэй байна.
Цаашид эх орондоо био бэлдмэл үйлдвэрлэж эхэлж байгаатай холбоотойгоор цусны байнгын донорын тоог дорвитой нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба