Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзахдаа цагтаа ирсэн нь ховор тохиолдол байв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нь бусад улсын төрийн тэргүүнүүдтэй уулзахдаа удаан хүлээлгэдгээрээ алдартай.

Үүнийг нь сайн мэдэх Америкчууд өчигдөр Женевт болсон уулзалтын протоколд ОХУ-ын ерөнхийлөгчийг түрүүлж ирүүлэхээр тусгажээ.

2012 онд Мексикийн Лос Кабост болсон Их 20-ын уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзахдаа Путин 40 минут хоцорч ирж байв. Үүнээс гурван жилийн дараа тэр Ромын Пап ламтай Ватиканд уулзахдаа нэг цаг хүлээлгэсэн гэдэг.

2003 онд Их Британид төрийн айчлал хийхдээ Путин хатан хааныг 14 минут хүлээлгэсэн нь харьцангуй хүндэлсэн хэрэг байв. Ингэж хүлээлгэх нь уулзах хүндээ сэтгэлзүйн дарамт үзүүлэх санаатай үйлдэл гэж ажиглагчид үздэг.

Харин өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Женевийн нисэх буудлаас уулзалт болох газарт орон нутгийн цагаар 13:05 цагт иржээ.

Үүний дараа 13:17 цагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены цуваа Вилла Ла Гранж харшийн үүдэнд ирсэн байна.

Тэднийг Швейцарийн ерөнхийлөгч Гай Пармелин угтаж мэндчилжээ.

 

Эх сурвалж: The Guardian, ТАСС