Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 1,750, орон нутагт 644, эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас баржээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 13,676 шинжилгээ хийх явцад 2,395 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 83,128 болж байгаа. 2,395 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар бөгөөд дотоодын халдваруудыг дотор нь задалж танилцуулбал, 

  • 1,750 нь Улаанбаатар хотод
  • 644 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна. 

 

Сүүлийн 24 цагт 827 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 58,649 боллоо. Халдварын улмаас 9,643 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 5,966
  • Хүндэвтэр - 2,640
  • Хүнд - 858
  • Маш хүнд - 179 хүн байна.

Өнгөрсөн хоногт халдварын улмаас есөн хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

 

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.06.16/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/1113081292530717