Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр 2,386 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт тохиолдол 80,733 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.06.15/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/4202913063117898

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11,553 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2,386 хүнээс коронавирус илэрлээ.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 80,733 болж, нэмэгдлээ.

Мөн хугацаанд 797 хүн эдгэрсэн бол 11 хүн энджээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдвараар өвчилсөн 57,822 хүн эдгэрсэн бол уг өвчний улмаас нийтдээ 380 хүн нас бараад байгаа юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.