2021/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.16₮
B30
УЛААНБААТАР
20°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
18:00
S30
17°
19:00
S30
16°
20:00
S30
15°
21:00
S26
14°
22:00
S26
13°
23:00
S26
12°
00:00
S26
11°
01:00
S26
10°
02:00
S26
03:00
S29
04:00
S29
05:00
S29

Ирэх өдрүүдэд дуу цахилгаантай, аадар бороо орно

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зургаадугаар сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна. 

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр,

  • Энэ сарын 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно гэв. 

Салхины хувьд: 

  • 13-нд Алтайн уулархаг нутгаар,
  • 14, 15-нд зарим газраар,
  • 16-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсч, шороон шуурга шуурах аж. 

Мөн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Түүнчлэн энэ сарын 14-нд буюу маргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэх тул иргэд сонор сэрэмжтэй байна уу. 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

x