Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЭМЯ

Энэ сарын 13 буюу өнөөдөр ажиллах PCR шинжилгээний цэгүүдийн байршил болон КОВИД-19 өвчний шинж тэмдгийн талаарх мэдээллийг хүргэж байна.

 

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эмнэлзүйн шинж тэмдэг илэрч гэртээ тусгаарлагдсан хүн болон ойрын хавьталд өгөх зөвлөгөө

  • Гэр бүлийн бусад гишүүдээс аль болох өөрийгөө тусгаарлах
  • Ам, хоолойг давс, нимбэг, содтай бүлээн уусмалын аль нэгээр зайлах
  •  Халуун бүлээн шингэн зүйлийг бага, багаар ойр, ойрхон уух
  •  Витамин С хоногт өндөр тунгаар /1000 мг/ уух
  •  Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх
  • Дасгал хөдөлгөөн хийх
  • Тайван байх, сайн унтаж амрах
  • Гэрээ 2 цаг тутам агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Өрхийн гишүүд тус бүр өөрийн гарын алчуур, аяга, таваг, халбага, сэрээтэй байх
  • Tмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл биеийн халуун, захын судасны хүчилтөрөгчийн хэмжээ /пульсоксиметр/-г өглөө, оройд хянаж тэмдэглэх
  • Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах (Халуурах, амьсгалахад хүндрэлтэй болох, цээжээр өвдөх, хэл яриа, хөдөлгөөний идэвх буурах)