2021/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.16₮
B30
УЛААНБААТАР
20°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
17:00
S30
18°
18:00
S30
17°
19:00
S30
16°
20:00
S30
15°
21:00
S29
14°
22:00
S29
13°
23:00
S29
12°
00:00
S29
11°
01:00
S29
10°
02:00
S29
03:00
S29
04:00
S29

КОВИД-19-ийн шинж тэмдэг болон ЗӨВЛӨМЖ

Т.Саран, iKon.mn
2021 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn
КОВИД-19-ийн шинж тэмдэг болон зөвлөмжийн талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа. 
 
Хэрвээ танд доорх шинж тэмдгүүд илэрч байвал халдвар авсан байх магадлалтай.
 
Үүнд:
  • Хуурай ханиалгах,
  • Хоолой өвдөх,
  • Амт, үнэрээ алдах,
  • Толгой өвдөх,
  • Хамар битүүрэх,
  • Шингэн нус гойжих,
  • 38 хэм хүртэл халуурч байвал.
КОВИД-19-ийн халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн байх магадлалтай. Энэ тохиолдолд та айж сандралгүй гэртээ өөрийгөө 10 хоног тусгаарлаж аль болох шингэн зүйлийг халуун, бүлээнээр ууж, илчлэг сайтай хоол хүнс идэж, маш сайн унтаж амрах хэрэгтэй.
  • Хөнгөн дасгал, хөдөлгөөн хийгээрэй.
  • Шаардлагатай тохиолдолд халуун бууруулах, өвдөлт намдаах зэрэг шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.
  • Мөн Д аминдэм 4,000-5,000 мг-аар өдөрт нэг удаа, С аминдэмийг 1,000 мг-аар өдөрт нэг удаа 14 хоногийн турш ууна.
Хэрвээ танд: (КОВИД 19-ийн хүнд хэлбэрүүд болох)
  • Амьсгаадах,
  • Амьсгалын тоо насанд хүрэгчдэд 1 минутад 20 буюу түүнээс дээш болж амьсгал давчдах,
  • Ханиалгалт эрс нэмэгдэх,
  • Амны салст, хэл, уруул, хурууны үзүүр хөхрөх,
  • Амт үнэрээ алдах,
  • Цээж хөндүүрлэж өвдөх,
  • 38 хэмээс дээш халуурах,
  • Зарим тохиолдолд гүйлгэх, бөөлжих шинжүүд илэрч байвал эмнэлгийн тусламж яаралтай авах шаардлагатай бөгөөд 119 дугаараас тусламж, мэдээлэл авна уу.
Хэдийгээр та вакцины бүрэн тунд хамрагдсан ч гэсэн энхрий бяцхан үрс, жирэмсэн эхчүүдийн төлөө халдвар хамгааллын дэглэмээ чандлан баримтлаарай. 
 
ЭМЯ

 

 
Эх сурвалж: ЭМЯ
x