2021/06/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.36₮
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
14°
B30
УЛААНБААТАР
32°
|
18°
07:00
S30
14°
08:00
S26
15°
09:00
S30
16°
10:00
S30
18°
11:00
S30
19°
12:00
S30
20°
13:00
S30
21°
14:00
S30
22°
15:00
S30
22°
16:00
S30
23°
17:00
S30
23°
18:00
S30
22°

Ц.Ганзориг: Ирэх Даваа гарагаас жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр Pfizer вакцинд хамруулж эхэлнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Зургадугаар сарын 16-нд 84 мянган тун, 21-нд дахин 84 мянган тун Pfizer вакцин бууна гэдгийг Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. 

Тэрбээр “Засгийн газраас 2.5 сая Pfizer вакцин татаж авах гэрээ хэлцэл хийгээд, эхний 100 мянган тунг авсан. Дараагийн 170 орчим мянган тун вакцин зургадугаар сарын 16, 21-нд бууж байгаа нь энэ юм.

Засгийн газар АстраЗенека, Pfizer, Синофармын вакциныг нөөцлөөд явж байгаа.

Ирэх Даваа гарагаас жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр Pfizer вакцинд хамруулж эхэлнэ.

Эмийн хатуу зохицуулалттай дэлхийн улс орнууд 100 хувь үр дүн гарсан учраас хүүхдийн вакциныг хүлээн зөвшөөрөөд байгаа. Монгол Улсын Засгийн газрын хувьд олон улсын практикийг харж, нөөцөө бүрдүүлсний үндсэн дээр эцэг эхийнх нь зөвшөөрлөөр хүүхдүүдийг вакцинд хамруулах бэлтгэлийг хангаад явж байна. Сүүлийн үед хүн амын 40 орчим хувийг эзэлдэг хүүхдүүд халдвар өртөх нь нэмэгдэж байна.

Одоогоос 21 хоногийн өмнө халдвар авч байгаа иргэдийн 10 хувь нь хүүхэд байсан бол өнөөдөр 20-30 хувь болж нэмэгдсэн. Халдвар авсан гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна гэсэн үг. Тиймээс олон улсын стандартын дагуу сайн дурын үндсэн дээр хүүхдүүдээ вакцинд хамруулах нь Засгийн газрын эн тэргүүний ажил болоод байна" гэв. 

 

x