Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Парламент шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, тангараг өргүүлэхийг дэмжив

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:20 2021/06/11

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/62JGKXzwd7/

Үргэлжлүүлэн Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Шинэ Ерөнхийлөгчийг 2021 оны зургадугаар сарын 25-ны 11:40 цагт тангараг өргүүлэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийг олонх дэмжив. 

15:18 2021/06/11

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг батлах эсэхээр санал хураалт явууллаа. 

Чуулганы танхимаас санал хураалтад оролцсон 14 гишүүнээс нь нэг нь татгалзсан бол цахимаар оролцсон 49 гишүүнээс мөн нэг нь татгалзав. Тодруулбал, цахимаар оролцсон Н.Алтанхуяг, танхимаас оролцсон Б.Пүрэвдорж нар эсэргүүцэв. 

Ийнхүү санал хураалтад оролцсон нийт 63 гишүүний 61-ийнх нь саналаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг баталлаа. 

15:12 2021/06/11

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Энэ удаа сонгууль болсонгүй. Маш муухай шившигтэй жүжиг болоод дууслаа. Сонгуулиар далимдуулж КОВИД гэдэг өвчнийг нэлээн даамжрууллаа. Тэгэхээр цар тахлыг иргэд биш дарга нар тараадаг гэдэг нь сая батлагдлаа.

Сонгуулийг маш муу зохион байгуулсан. СЕХ-ны даргыг огцруулах хэрэгтэй.

Төсвийн мөнгийг гарын салаагаар урсгалаа. Гадаадаас зээл авч байгаад байгалийн баялгийн хувь мэтээр худал хэлж тараасан. Энэ сонгууль үндсэндээ хяналтгүй боллоо.

Хар машин шатаагаад явж байсан нөхдүүд өнөөдөр хар машинаа тэврээд сууж байна. Ер нь Монгол Улс сонгуулиа хийж чадахаа байж.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: СЕХ-ны удирдлагын талаар хэлсэн зарим хүнтэй санал нийлэхгүй байна. Харин ч хариуцлагатай сайн ажилласан.

Сонгуулийн үеэр яригдаж байсан нэг нам, нэг хүний дарангуйлан тогтлоо гэдэг зүйлд тайлбар хиймээр байна. Өнөөгийн нийгэмд нэг хүний дарангуйлал тогтох боломжгүй. Ерөнхийлөгчийн эрх мэдэл, улс төр, гүйцэтгэх засаглалд оролцдог байсан нөлөөллийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хязгаарласан. Энэ өөрчлөлтийг У.Хүрэлсүх намаа уриалж батлуулсан юм. 

13:28 2021/06/11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль батлах болон Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг тогтох асуудлыг хэлэлцэж байна. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх хууль батлах, тангараг өргөх товыг 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 11:45 цагт товлохыг тус тус дэмжсэн билээ. 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг танилцууллаа. 