Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд бүрд олгож буй 100,000 төгрөг тутмын 11,000 нь боловсролын салбараас татагдаж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ жил боловсролын салбарын санхүүжилтээс хасаж, хүүхдийн мөнгө олгож байгааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Тэрбээр "Жил бүр Боловсролын зээлийн санд улсын төсвөөс 30-35 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй болдог. Харин энэ жил коронавируст халдварын улмаас боловсролын салбараас нэлээд санхүүжилт татагдсан.

Тухайлбал, хүүхдийн мөнгөний 100,000 төгрөгт боловсролын салбарын санхүүжилтээс татагдсан. Өнөөдөр хүүхэд бүрд сар болгон олгож буй 100,000 төгрөгийн 11,000 төгрөг нь боловсролын салбараас татагдсан санхүүжилт юм.

Үүнтэй уялдуулж Боловсролын зээлийн сан энэ жил гадаадад болон дотоодод сурч байгаа оюутнууд болон хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн, хагас өнчин оюутнуудад олгодог тусламжийн мөнгөнөөс ихээхэн хасагдсан.

Гэхдээ Засгийн газрын хуралдаанаар 6,000 орчим оюутанд шаардлагатай 5.6 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн санхүүжилтийг шийдвэрлэсэн тул их, дээд сургуулиуд ямар нэг байдлаар цаг хугацаа тавьж, тэтгэлэг төлөгдөөгүй оюутнуудын дипломыг өгөхгүй гэх барьцаалсан арга хэмжээ байж болохгүй талаар БШУЯ чиглэл өгсөн.

Энэ жил их, дээд сургуулиа төгсөж байгаа, Боловсролын зээлийн санхүүжилтээр сурсан оюутнууд дипломоо авах боломж нь нээгдсэнийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/326728232351376