Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Боловсролын зээлийн сангийн 33% буюу ₮12-15 тэрбумыг 100 гаруй хүүхдэд зарцуулж байгаа нь шударга бус санхүүжилт"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг өөрчилнө гэдгээ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэв.

Тэрбээр “Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг бид өөрчилнө. Учир нь тус сангийн санхүүжилтээр гадаадын шилдэг 100 их дээд сургуульд 100 гаруйхан хүүхэд сурдаг.

Өөрөөр хэлбэл, жил бүр Боловсролын зээлийн сангийн гуравны нэг хувийг буюу 12-15 тэрбум төгрөгийг 100 гаруйхан хүүхдэд зарцуулдаг гэсэн үг. Энэ бол үнэхээр шударга бус санхүүжилт юм.

Түүнээс гадна тухайн сангаас олгож байгаа зээлийн хүртээмж нь нийт 147 мянган оюутны ердөө тавхан хувьд л хүрдэг. Иймд цаашид Боловсролын зээлийн сангийн хүртээмжийг сайжруулж, шударга, ил тод болгох тогтолцоо руу шилжүүлэх болно.

Ойрын хугацаанд уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн гэж харж байна" гэсэн юм.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/326728232351376