Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Номын баяраар заавал зочлох асар. PocketZERO x Alphabook

ikon.mn
2021 оны 6 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Зохиолч, уншигч гээд номын ертөнцийнхний хүсэн хүлээдэг баяр бол “Номын баяр” билээ. 29 дэх удаагийн “Номын баяр” 2021 оны 6 дугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохиогдохоор бэлэн болжээ.

2020 оны намрын номын баярт гэрэлт асар, шуурхай үйлчилгээгээрээ уншигч, номын хорхойтнуудын сэтгэлийг татсан Альфабүүк номын дэлгүүр энэ удаад ч мөн оролцож байна. Тэд энэ жил ч мөн олон гэнэтийн бэлгүүдийг уншигч, худалдан авагчдадаа бэлджээ.

Тэдний уншигч, худалдан авагчиддаа барьж байгаа эхний бэлэг бол “ном зээлээр худалдан авах” үйлчилгээ. Орон сууц, автомашинаас авахуулаад гар утсыг хүртэл зээлээр худалдан авч болдог энэ цаг үед номын хорхойтон уншигчид зээлээр хүссэн номоо худалдан авах боломжийг номын баярын үеэр олгож байна.

Pocket аппликейшний хэрэглэгчдийн хувьд сайхан боломж. Би хэрэглэгч нь биш, хараахан болж амжаагүй шүү дээ гэж та харамсах хэрэггүй. Pocket аппликейшнийхэн Альфабүүк номын дэлгүүрийн асарт байрлаж, газар дээр нь таны зээлийн эрхийг нээж өгөх гэнэ. Гоё биш гэж үү?

Мөн Номын баярын өдрүүдээр Pocket аппликейшний дараа төлбөрт худалдан авалтын үйлчилгээ болох PocketZERO-г ашиглаад Альфабүүкийн онцлох 5 номыг нэг дор багцлаад 10%-ийн хямдралтай, эхний төлөлт 0₮-өөр аваад дараа нь ямар ч шимтгэлгүй хуваагаад төлөх боломжтой юм байна.

 

Альфабүүк номын дэлгүүрийн асраас та бусад бүх хэвлэлийн газруудаас эрхлэн гаргадаг, бүх төрлийн номыг нэг дороос авах боломжтой.

Дараагийн том бэлэг нь зохиолч, яруу найрагч Гүн овогт Г.Аюурзанын “Шинэ үеийн номын сан” хэмээх 19 боть ном. 2000-аад оны үед Аюурзанын 10 хар гэгдэж байсан “2х2=6 , Суут 60 сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил” зэрэг худалдаанд тасарсан, зарим нь олдохоо байсан 19 боть номыг тус дэлгүүрээс эрхлэн, дахин хэвлүүлж уншигчдадаа барьж байгаа юм байна. Энэ номын нээлт уг номын баярын үеэр болох гэнэ. Ингээд ч болоогүй. Зохиолч Г.Аюурзана өөрөө номын нээлтэнд оролцож, номын баярын гурван өдөр Альфабүүк номын дэлгүүрийн асарт заларч уншигч фэнүүдтэйгээ уулзаж, номыг нь худалдан авсан уншигчид номон дээрээ гарын үсгийг нь зуруулах боломжтой гэнэ. Зохиолч маань анх удаа номын баярт ийнхүү оролцож байгаа юм байна. Зохиол бүтээл, шүлэг яруу найргийг нь унших дуртай зохиолчтойгоо уулзах алтан боломж биш гэж үү?
Та номын баярт яваад л оч. Альфабүүк номын дэлгүүрийн асрыг зориод л оч. Очсон байхад дээрх бүх боломжийг хүртээд зогсохгүй, өөр ч бэлгүүд таныг хүлээж байгаа гэнэ.

Pocket app татах: http://onelink.to/pocketmn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.