Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хүрээ дээд сургуулиас Өргөө кино театрын уулзвар хүртэлх хойд замыг энэ сарын 20-ныг хүртэл хаана

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 11
iKon.MN

Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооолол, Бичилийн замыг өнөөдрөөс эхлэн ес хоногийн хугацаатайгаар хаахаар болжээ.

Тодруулбал, тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрээ дээд сургуулиас Өргөө кино театрын хойд замын уулзвар буюу Бичилийн замыг өнөөдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 11-ний Баасан гарагийн 22:00 цагаас зургаадугаар сарын 20-ны 00:00 цаг хүртэл хааж Цэвэр усны шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажил явагдах юм.

 

 

Иймд жолооч та бүхэн дээрх зураглалын ногоон болон цэнхэрээр тэмдэглэсэн сумны дагуу явж хөдөлгөөнд оролцоно уу.

 

Эх сурвалж: Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар