Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговь аймгийн хэмжээнд коронавируст халдвар тархах эрсдэл маш өндөр гэж үнэлэгджээ

ikon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өмнөговь аймгийн хэмжээнд коронавируст халдвар тархах эрсдэлийн салбар дундын ес дэх удаагийн үнэлгээг хийжээ.

Шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаалын дагуу эрсдэлийн үнэлгээг 8 байгууллагын 9 эмч мэргэжилтэн, албан хаагч хамтран зохион байгуулахад маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.  

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар

Эрсдэлийн үнэлгээний дагуу мэргэжлийн байгууллагууд зөвлөмж гарган Аймгийн шуурхай штабд хүргүүлэн, Онцгой Комиссын хуралд танилцууллаа гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.