Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бат-Эрдэнэ: Иргэд санал авах байранд иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтыг авч очно

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын 11:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа. 

СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Хурууны хээний мэдээлэлд үндэслээд сонгогч саналаа өгөх боломжтой. Яагаад иргэний бичиг баримттайгаа ирэээрэй гэж шаардаж байна гэхээр хурууны хээ унших төхөөрөмж ажиллахгүй болсон эсвэл хурууны хээ уншихгүй тохиолдолд тухайн иргэний бүртгэлийн баримт бичигтэй тулгаж, шалгаад санал өгөх боломжийг бүрдүүлж байгаа. Иймээс иргэд санал авах байранд очихдоо иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтыг авч очно.

Мөн ТҮЦ машины лавлагаа байж болно. Санал авах байранд 22:00 цагт орж ирсэн боловч хурууны хээгээ уншуулж амжаагүй байх юм бол тухайн сонгогч нь саналаа өгөх боломжгүй болно. Иймээс сонгогчид санал хураалтад эрт оролцох шаардлагатай байна

 Есөн эрх бүхий байгууллага, албан тушаалтан сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн асуудлыг шийдвэрлэнэ

Зөрчлийн тухай хуульд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотой нийт 36 төрлийн зөрчлийг хуульчилсан. Энэ 36 төрлийн зөрчлийг хэн хүлээж авч, шийдвэрлэх вэ гэдгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан. Өөрөөр хэлбэл, есөн эрх бүхий байгууллага, албан тушаалтан сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн асуудлыг шийдвэрлэнэ. 

СЕХ зохион байгуулалттай холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэнэ. Сонгуулийн ерөнхий хороонд ямар нэгэн байдлаар зөрчлийг шалган шийдвэрлэх эрх олгогдоогүй. Тиймээс цагдаа, прокурор болон холбогдох мэргэжлийн байгууллагуудад энэ мэдээлэл очиж байгаа. Өчигдөр цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш нийт 41 зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 19-ийг шийдвэрлээд үлдсэнийг нь шийдвэрлэхээр ажиллаж байна" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/830996697805714
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.