Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Бохирдолтой холимгийн хаалтнаас болж таны машин хүч алддаг!

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 11
Сурталчилгаа

Цаг хугацаа нисэн одож таны шинээр нь аваад хэдхэн жил болсон машин анх авсан үеийнх шигээ байхаа больж хүчээ алдаж байгаа биз? Өмнө нь хөдөлгүүр тань хөнгөн шингэн, хааз гишгэхэд зөөлхөн байсан бол одоо үнэнч төмөр хүлэг тань унахад хатуу, доголдож угзчин хөдөлж ядсан, их иддэг ховдог машин болжээ.

 

Ийм нөхцөл байдалд хүрэхэд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Хөдөлгүүрийн дотор тал бохирдож тосон лаг үүсэх, форсунк бохирдож бөглөрөх, клапан хавхлагууд дээр нүүрс төрөгчийн бохирдол тогтох зэрэг нь хүч алдахтай холбоотой юм. Гэхдээ эдгээрээс илүү холимгийн хаалт буюу коллекторын бохирдол үүнд нөлөөлдөг болохыг та мэдэх үү?

 

Холимгийн хаалт гэж юу вэ?

Автомашиныг хүнтэй зүйрлэвэл хөдөлгүүр нь зүрх, шатахуун түлшний систем (форсунк, клапан хавхлага г.м) нь судас, холимгийн хаалт нь амьсгалын замын систем буюу хамар-хоолой-уушиг юм. Холимгийн хаалтын үндсэн үүрэг нь шатаах камер луу сорох агаарын хурд болон хэмжээг тохируулах байдаг. Ингэхдээ энэ үүргээ Агаарын Урсгал Мэдрэгч болон ECU буюу хөдөлгүүрийн удирдах чиптэй харилцан уялдаатай ажиллаж биелүүлдэг байна.

 

Холимгийн хаалт бохирдсоноор ямар үр дагавар үүсэх вэ?

Таны хамар битүүрэн амьсгалахад бэрх болж амь тэмцэн агаар нэхэж үзсэн үү? Хэрэв холимгийн хаалт бохирдвол үүнтэй ижил зүйл таны машинд тохиолддог. Бохирдолтой холимгийн хаалт хөдөлгүүрт шаардлагатай агаарын урсгалыг боож хүч алдуулдаг бөгөөд учир нь шатаах камерт хангалттай агаар-түлшний холимог бүрдэж чадахгүйн улмаас энгийн түвшнээс бага энерги ялгаруулдаг байна. Ингэснээр унах үед машин хүч алдан доголдож, алдсан хүчийг нөхөхийн тулд хааз гишгэх тоолонд илүү бензин түлш шахан идэлт ихэсдэг юм.

 

Тэгвэл холимгийн хаалтыг яаж цэвэрлэх вэ?

Холимгийн хаалтаа яг яаж цэвэрлэх талаар мэдэхгүй эсвэл буруу ойлголттой яваа хүмүүс цөөнгүй. Хамгийн амар арга бол мэдээж ойрхон засварын газар орж мэргэжлийн механикаар цэвэрлүүлэх. Гэхдээ ямар бодис, бүтээгдэхүүн ашиглаж ямар аргаар цэвэрлэж байгааг нь мэдэхгүй бол сэтгэлд сэвтэй шүү дээ. Монголын нөхцөлд цэвэрлэх л үүрэгтэй бол хамаагүй бүх төрлийн эд ангид нэг бүтээгдэхүүн хэрэглэх сөрөг хандлагатай байдаг. Энэ нь эргээд элдэв эвдрэл гэмтэл, асуудал үүсгэх үндэс суурь болж магадгүй юм. Иймд найдвартай үйлчилгээтэй газраар, зөвхөн холимгийн хаалтад зориулж үйлдвэрлэсэн тусгай зориулалтын цэвэрлэгчээр үйлчилгээ хийлгэх нь чухал. Эсвэл тухайн найдвартай бүтээгдэхүүнийг худалдан авч өөрөө цэвэрлэсэн ч болно шүү дээ.

 

Pro-Line Холимгийн Хаалт Цэвэрлэгч болон Pro-Line Дизелийн Оруулах Систем Цэвэрлэгч

Хэрэв та бензин машинтай бол Холимгийн Хаалт Цэвэрлэгч, дизель машинтай бол Дизелийн Оруулах Систем Цэвэрлэгч бүтээгдэхүүнийг тус тус хэрэглээрэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь коллектор дээр тогтдог түгээмэл бохирдлуудыг задалж цэвэрлэх тусгай бодис найрлагандаа агуулсан байдаг. Тоос тортог, тосны бохирдол гээд төрөл бүрийн материалуудаас төвөггүй ангижруулах болно.

 

Зөвхөн холимгийн хаалтаа цэвэрлээд л болоо юу?

Хөдөлгүүрийг амин чухал агаараар тэтгэх систем нь зөвхөн холимгийн хаалтаар зогсохгүй. Коллектороор соруулж байгаа агаарын хэмжээг заах үүрэгтэй агаарын урсгал мэдрэгч нь давхар бохирдож байдаг тул холимгийн хаалтаа цэвэрлэхдээ үргэлж хамтад нь цэвэрлэх ёстой юм. Учир нь бохирдсон мэдрэгч хэмжээг зөв зааж чадахгүйд хүрвэл шатаах камерт дутуу агаар соруулж улмаар үүнийг нөхөхийн тулд илүү хэмжээний шатахуун түлш шахаж эхэлдэг бөгөөд их идэлтийн түгээмэл шалтгаануудын нэг болдог.

Энэ асуудлыг LIQUI MOLY брэндийн MAF Sensor Cleaner буюу Агаарын Урсгал Мэдрэгч Цэвэрлэгч бүтээгдэхүүн шийдэх бөгөөд уг мэдрэгч нь эмзэг эд анги тул зориулалтын бус бодисоор цэвэрлэх нь элдэв эвдрэл үүсгэж үйл ажиллагаанд нь бохирдлоос илүү доголдол бий болох ч эрсдэлтэй байдаг байна. Иймд мэдрэгчийг болгоомжтой салган авч тусгай зориулалтын, найдвартай брэндийн чанартай бүтээгдэхүүнээр цэвэрлээд арчих зэрэг ямар нэг байдлаар контакт аль болох үүсгэлгүй буцаан суурилуулах ёстой юм.

 

Хаанаас авч, хэрхэн хэрэглэх вэ?

Хүргэлтийн утас: 9000-2327

Хаяг:

  • Салбар 1 - Замын цагдаагийн газрын автобусны буудлан чанх ард талд 8000-2325
  • Салбар 2 – Энхтайваны гүүрний баруун урд талд, City Car Wash угаалгын газар дотор Alpha Service 8000-2327
  • Салбар 3 – Нарны хороолол, Хараагүйчүүдийн үндэсний төвийн дэргэд AutoPro Service 8007-2325

Заавар:

Дараах бичлэгүүдийг “cc” товчин дээр даран хадмал орчуулгатайгаар үзээрэй!

Холимгийн Хаалт Цэвэрлэгч:

Дизелийн Оруулах Систем Цэвэрлэгч:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.