Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Цогбадрах: Нэг хүн санал өгсний дараа тухайн талбайг ариутгаж, үзгийг спиртээр арчина

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлэх талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Сонгуульд оролцож байгаа болон зохион байгуулж буй 20 гаруй мянган албан хаагчдыг халдварт өртүүлэхгүй байх талаас нь онцгой анхаарч байна. Энэ асуудлаар манай байгууллагаас СЕХ-ны ажлын хэсэгт гурван хүн орж ажиллаж, хэвлэлийн хурал болон зохион байгуулж буй арга хэмжээнд оролцож, саналаа хэлсэн.

Саналын хуудсыг зөөвөрлөж, санал авахад халдварт өртөхгүй байх тухайд анхаарч байгаа. Тухайн эмнэлэгт тусад нь талбай гаргаад, камерын өмнө ажиглах боломж үүсгээд, өвчтөн бээлий өмсөж, маск зүүгээд, гараа ариутган, дэмжиж буй хүнээ сонгоод санал авах хайрцагт хуудсаа хийнэ. Хайрцгийн хувьд хоёр төрөл байгаа. Эрсдэлтэй гэсэн улаан тэмдэглэгээтэй хайрцганд өвчтөнүүдээс, нөгөө хайрцганд гэртээ байгаа хүмүүсээс санал авна. Халдварын улаан бүсээс санал өгөх тохиолдолд өвчтөн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтална.

Мөн эрүүл мэндийн ажилтнууд дэглэм барина. Нэг хүн санал өгсний дараа тухайн талбайг ариутгаж, үзгийг спиртээр арчих зэрэг ажлыг зохион байгуулах тул халдвар дамжих эрсдэл харьцангуй бага гэж үзэж байна.

Гар тооллогын хэсэгт гарч ирсэн саналын хуудсыг эрүүл мэндийн байгууллагын маск, бээлий, эмнэлгийн өмсгөлтэй ажилтан аваад тооллогын ажилтанд дамжуулах юм. Тэгэхээр сонгуулийн хуудсаар халдвар дамжих эрсдэл маш бага. Хүний хөдөлгөөн дагаж болон нууц үедээ байгаа хүнээр халдвар дамжих аюултай. Сонгуулийн санал хураалтын үеэр хүмүүсийн зайг бариулж, бүх зүйлд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хяналт тавина. Энэ дэглэмээ ягштал баримталбал эрсдэлээс сэргийлэх боломжтой" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/Gecmongolia/videos/158312909612005

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.