Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Жи Эс Би Капитал ББСБ” өсвөр насны хүүхэд залууст боломж олгохоор HippoCards болон Faro сургалтын төвтэй хамтран уралдаан зарлаж байна

ikon.mn
2021 оны 6 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

“Жи Эс Би Капитал ББСБ” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд сурах, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй өсвөр насны хүүхэд, залууст нэгэн том боломжийг олгохоор HippoCards болон Faro сургалтын төвтэй хамтарсан уралдааныг зарлаж байна.

Тэмцээний хувьд 1, 2-р  үе шат нь Hippocards үг цээжлэх апп дээр явагдах бөгөөд оролцогч нь хаанаас ч үл хамааран зөвхөн өөрийн хичээл зүтгэлээр 2-р шатандаа оролцох боломжтой. 2-р шатанд 1000 оролцогч шалгарах тул танд одоо ч боломж байгаа тул та бүхэн идэвхтэй оролцоорой. 3-р шатнаас Faro сургалтын төвийн сургалтын хөтөлбөрт хамрагдах эрхийг авснаар тэмцээн цааш үргэлжилнэ. Иймд та бүхэн хичээл зүтгэлээр олдох энэхүү боломжийг бүү алдаарай.

Тэмцээний гол зорилго нь: Дэлхийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн асар хурдацтай үед улс орны хөгжлийн ирээдүйг тодорхойлогч гол хүчин зүйл нь англи хэлтэй, дэлхийтэй хөл нийцсэн, чадварлаг боловсон хүчин бөгөөд бид залуусыг дэлхийд гарахуйц сургаж, ирээдүйд оюун ухаан, ёс суртахуун, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай бие хүн болгоход хувь нэмрээ оруулахыг зорьж байна.    

“Жи Эс Би Капитал ББСБ” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол улсын банк санхүүгийн зах зээлд иргэдийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, албан бус зээлийн зах зээлийг хумих, харилцагчдыг хариуцлагатай зээлдэгч болгоход анхаарах, иж бүрэн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хурдан, шуурхай, чирэгдэлгүй хүргэж, жижиг бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг бодитоор дэмжихэд анхаарч ажилладаг.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.