Манай улсад сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын тохиолдол 1,177 бүртгэгдэж, хоёр хүн нас барсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Иймд 2021.06.07-11-ний хооронд буюу энэ долоо хоногт 09:00-12:00 цагийн хооронд ажиллах PCR шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас танилцууллаа.
Тодруулбал, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байгаа бөгөөд зургаадугаар сарын 7-11-ний өдрүүдэд дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авах юм. Үүнд:
Нэмж мэдээлэхэд сүүлийн хоногт коронавируст халдварыг илрүүлэхээр 6,248 хүнээс шинжилгээ авахад 1,177 хүнээс халдвар илэрч шинжилгээнд эерэг эзлэх хувь 19-д хүрээд байгаа тул иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг уриалж байна.