Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 867, орон нутагт 310 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЭМЯ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 6,248 шинжилгээ хийх явцад 1,177 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 66,443 болж байгаа. 1,177 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд

  • 867 нь Улаанбаатар хотод
  • 310 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа бөгөөд үүнд Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдсэн болон кластер халдварууд үргэлжилж буй зэрэг нь нөлөөлж байна. 

 

Сүүлийн 24 цагт 300 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 54,081 боллоо. Халдварын улмаас 6,253 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 3,740
  • Хүндэвтэр - 1,868
  • Хүнд - 515
  • Маш хүнд - 130 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 5,773 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

Өнгөрсөн хоногт халдварын улмаас хоёр хүн/63 настай эмэгтэй, 34 настай эрэгтэй/ нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.06.07/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://fb.watch/5ZhneM9fhD/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.