Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Шилдэг сургууль дэлхийд 10-т орлоо

ikon.mn
2021 оны 6 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Сингапур-Азийн 26 орны 28760 сурагч оролцсон SASMO -2021 олон улсын Математикийн олимпиад өнгөрсөн 5 сард онлайнаар зохион байгуулагджээ.

Энэхүү олимпиадад Америк Монголын хамтарсан Шилдэг сургуулийн сурагчид 1-5 дугаар ангийн нийт үнэлгээгээр Монголдоо 1-р байранд, дэлхийд 10-р байранд орлоо.

SASMO -2021 олимпиадад амжилт гаргасан Шилдэг сургуулийн сурагчид:

  • Алтан медаль 3 1-р ангийн сурагч Т.Очирсүлд, А.Ариундарь, 11-р ангийн сурагч З.Санчир,
  • Мөнгөн медаль 2 2-р ангийн сурагч Л.Луна, 3-р ангийн сурагч П.Ачлал,
  • Хүрэл медаль 7 3-р ангийн сурагч Б.Эрдэмбилэг, Н.Тэлмүүн, 4-р ангийн сурагч Б.Хатанболд, А.Амирлан, Б.Ундрал, 5-р ангийн сурагч Э.Энхмишээл, Э.Нандин-Эрдэнэ,
  • Тусгай байр 4 сурагч 2-р ангийн сурагч А.Аюуш, 4-Р ангийн сурагч А.Анударь, 5-р ангийн сурагч О.Мөнхсүлд, 11-р ангийн сурагч Б.Амарбаясгалан

Ерөнхий боловсролын Шилдэг сургуулийн сурагчид бага ангиасаа эхлэн Монгол улсын цөм хөтөлбөрийг АНУ-ын К12 хөтөлбөртэй хослуулан англи хэл, математикийн хичээлийг гүнзгийрүүлэн судалдаг нь дэлхийн нэр хүндтэй олимпиад, уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож өндөр амжилт үзүүлэх үндэс нь болдог байна.

Амжилт үзүүлсэн сурагчид, нийт багш нартаа баяр хүргэж, цаашдын хичээл сурлагад нь амжилт хүсье.

Та бүхэн өөрийн хайртай үрсээ дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг чадвартай болгохоор төлөвлөж байгаа бол Шилдэг сургуулийг сонгохыг зөвлөж байна.

Тус сургууль нь 2021-2022 оны хичээлийн жилдээ цөөн тооны нэмэлт бүртгэл авч байгаа гэсэн тул 70009400 утсаар холбогдож мэдээлэл аваарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.